Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2020 04 сар 13
・ 1

Саяхныг хүртэл айл өрх, албан байгууллагууд гадна, доторх орчноо ариутгаж, халдваргүйжүүлэх тухай ойлголтгүй шахам байв. Гэрт, албан тасалгаанд бясаа, жоом үүрлээгүй л бол хэр баргийн тоохгүй. Харин эдүгээ улс ариутган, халдваргүйжүүлж байна
. Үүнд ашиглаж буй ариутгалын бодисуудаа манайх 100 хувь импортолдог тул тэр хэрээр гадагш валют урссаар. Үндэсний статистикийн хорооныхны өгсөн мэдээллээр, манай улс 2015 онд 94 535 кг ариутган, халдваргүйжүүлэх бэлдмэл импортолсон бол 2020 он гарснаас хойш гуравхан сарын дотор 77 911 кг-ыг оруулж иржээ. Энэ нь цаашид уг бодисын хэрэглээ улам нэмэгдэхийг харуулна. БНХАУ, АНУ, БНСУ, ОХУ, Герман, Франц, Сингапур зэрэг 13 улсаас импортолсон 77 911 кг бодист гэхэд 391 804 ам.доллар зарцуулжээ. Үүнийг валютын өчигдрийн ханшаар тооцвол нэг тэрбум 89 сая төгрөг юм. Гэнэт яагаад тоо бодуулав гхээр энэ мөнгийг хэд дахин хэмнэх боломж бидэнд байгаа учраас. Өөрөөр хэлбэл, манай улс ариутган, халдваргүйжүүлэх бодисоо дотоодоосоо 100 хувь хангахгүй юм гэхэд тодорхой салбарт ашиглах нөөц бий талаар одоо өгүүлье.
Монгол эрдэмтэд кальцийн ислийн гидрат буюу бөсгөсөн шохой гарган авч, арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд хэдийн нэвтрүүлснийг бид өмнө нь мэдээлсэн билээ. Олон салбарт өргөн хэрэглэх боломжтой учир уг шохойн ид шидийг үргэлжлүүлэн судалсан юм. Эдүгээ, цаашид ч бид ариутган, халдваргүйжүүлэх бодист их хэмжээний мөнгө “хаяна”. Тиймээс ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийнхний судалгаагаар, байгалийн гаралтай, хүний биед хортой нэг ч элемент агуулаагүй гидратын шохойг ариутгал, халдваргүйжүүлэлтэд нэвтрүүлэхийг “Өнөөдөр” сонин уриалж байна. Улс орнууд хилээ хааж, эдийн засаг ташраараа сульдаж, үндэсний компани, аж ахуйн нэгжүүд модоо барихдаа тулаад байхад төр, засгаас нэг ч гэсэн үйлдвэрлэгчээ дэмжиж, төсөв санхүүгээ хэмнэхийн төлөө ажиллана гэдэгт найдаж байна.
Үргэлжлэлийг эндээс
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.