Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2020 04 сар 13
・ 2

Цагдаагийн ерөнхий газар өнөөдөр “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаатай холбоотой асуудлаар мэдээлэл өгөв.
ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ч.Чинбат "Цагдаагийн байгууллагаас 2019-2020 оны хугацаанд Г.Загдаад холбогдуулан түүний үйлдсэн гэх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй таван хэргийг шалгасан. Үүнд бусдын биед хөнгөн хохирол учруулах, хүчиндэх, цагдаагийн алба хаагчийг эсэргүүцсэн асуудал бий. Зарим хэргийг шийдвэрлэсэн. Зарим нь одоо мөрдөн байцаалтын шатандаа явж байна.
Мөн иргэн М, Б нарт хөнгөн гэмтэл учруулсан хэрэг шүүхэд шилжсэн. Энэ оны нэгдүгээр сард Зөрчлийн тухай хуулийн 6.21, 15.1 дэх хэсэгт зааснаар зөрчил үйлдэгдсэнийг тогтоож, үүний дагуу Г.Загдааг 2000 мянган нэгжээр торгосон. Шүүхийн шийдвэрээр гомдол гаргаж, шийдвэрийг хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэр манай байгууллагад ирсэн.
Иргэн Х-аас Г.Загдаад удаа дараа хүчиндүүлсэн гэх гомдол мэдээлэл ирсний дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээж, хойшлуулшгүйгээр баривчилсан. Одоо мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Түүнийг хойшлуулшгүйгээр баривчлах бүрэн эрхтэй. Бүх зүйл хуулийн дагуу явагдсан. Г.Загдааг 48 цагийн хугацаанд саатуулна. Цаашид саатуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ" гэлээ.
Ийнхүү иргэн Г.Загдааг 48 цагийн хугацаанд баривчилж, гэм буруутай нь үндэслэлтэй байвал үргэлжлүүлэн хорих аж.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.