Монголын сор болсон уран зургууд хулгайд алдагдаж, хуулбарууд нь музей, галерейд хадгалагдаж байна уу-II

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 04 сар 14 ・ 11
“Түмний эх” зургийн эх хувилбар нь хил давж, хуулбар нь шатжээ

Монголд уран зураг бүлэглэн хулгайлдаг томоохон сүлжээ гэмт хэрэгтнүүд бий болоод удаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Оросын алдарт зураач Николай Рерихийн сод бүтээлүүдийн нэг болох дэлхий нийтэд “Улаан хөлөгт баатар” нэрээрээ алдартай “Шамбалын хаан Рэгдэндагва” гэх зургийг хууль бусаар хуулбарлаж, түүнийг нь хил давуулсан байж болзошгүй хэргийн талаар бид өмнөх сурвалжилгаараа хүргэсэн. Харин энэ удаагийн дугаартаа Монголын томоохон зураачидтай уулзаж, алга болсон зургийнх нь талаар мэдээлэл авснаа хүргэж байна. 

ЗУРААЧ Г.ЛХАГВАСҮРЭН: “ТҮМНИЙ ЭХ” ЗУРГИЙН ХУУЛБАР НЬ ШАТАЖ, ЭХ ХУВИЛБАР НЬ АЛГА БОЛСОН

Монгол Улсын нэрт зураач Г.Лхагвасүрэнгийн “Түмний эх” зураг алга болсон гэх яриа бий. Энэ талаар түүнээс өөрөөс нь тодрууллаа.

-Таны “Түмний эх” бүтээлийг хуулбарласан гэх яриа байдаг. Энэ үнэн үү?
-Энэ бол аль эрт болсон хэрэг. Цагдаа, шүүхээр шалгагдаад дарагдчихсан юм. Тодруулбал, миний их сургууль төгсөхдөө зурсан “Түмний эх” зургийн эх хувилбарыг улсын алтан сан хөмрөгт худалдаж авсан. Намайг төгсдөг жил манай ангийн хоёр ч хүүхдийн зургийг авсан юм. Харин хэдэн жилийн дараа буюу 1994 онд Монголын уран зургийн галерейн захирал Г.Саруулбуян над руу залгаад “Чиний “Түмний эх” зургийг япон жуулчин сонирхоод байна. 14 хоногийн дотор хуулбарлаад өгч амжих уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “Нэгдүгээрт, зурах цаг хугацаа нь давчуу байна.

Хоёрдугаарт, тэр үед зурж байсан миний арга барил өөрчлөгдсөн болохоор боломжгүй” гэж хэлсэн юм. Мөн “Наад зургийг чинь хуулаад байх шаардлага байхгүй. Эх хувилбараараа зөвхөн улсдаа хадгалагдаад байж байг. Харин надад наадмын шийдэлтэй морь, малтай хоёр ч зураг байгаа. Түүнийг наад хүмүүстээ үзүүл” гэж хэлсэн юм. Энэ ярианаас хойш миний зургийг хуулбарлаж, зарах асуудал чимээгүй болсон. Харин 1998 оны наадамд зориулсан үзэсгэлэн үзээд явж байхад, миний “Түмний эх” зургийг гаргаж тавьсан байсан. Тухайн үед миний зураг сонин харагдаад, нэг л биш байсан. Ойртоод харсан чинь морины нүд, амнаас авахуулаад хачин юм зураад, хуулбарлаад тавьчихсан байдаг юм даа. Тэгээд би тухайн үеийн галерейн захирал байсан Энхцэцэгт миний зураг биш байна гээд өргөдөл бичиж өгсөн.

-Тухайн үед таниас өөр хүн зургийг хуулбарласан гэдгийг мэдээгүй юү?
-Тэгэлгүй дээ. Миний зургийг надаас өөр хүн эх зураг, эсвэл хуулбар гэдгийг яаж мэдэх билээ. Би өөрөө зурсан учраас нэг хараад л биш гэдгийг нь мэдсэн. Харин хүмүүс хараад тэр бүр мэдэх боломжгүй. Үзэсгэлэнд тавьсан байсан учраас хуурамч гэдгийг нь мэдсэн дээ.

-Цагдаа шалгаж байгаад, дарагдчихсан гэж хэллээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Өргөдөл, гомдол болоод, нэг удаа намайг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт дуудаж, байцаалт авсан юм. Ингэхдээ тухайн байцаагч миний зургийн хуулбарыг нь өрөөндөө тавьчихсан, надаас хэдэн асуулт асуусан. Түүнээс хойш намайг ганц ч удаа дуудаагүй. Тэгээд энэ хэрэг дарагдаад өнгөрсөн байх.

“БИ ХЭНЭЭС Ч МӨНГӨ АВААГҮЙ, ЗУРГИЙНХАА ХУВЬ ТАВИЛАНТАЙ ЭВЛЭРЧ, ХЭРГИЙГ ДАРААГҮЙ”

Та яагаад дахиад цагдаагийн байгууллагад хандаагүй юм бэ?
-Хэдийгээр тухайн зураг миний автораар хаягладаг ч галерейн өмч болчихсон эд шүү дээ. Би зургаа улсад зарсан. Харин улс үүнд хяналт тавих ёстой гэж би бодсон хэрэг. Өөрөөр хэлбэл, би биш, галерей өөрийнхөө эзэмшлийн бүтээлийн араас явах ёстой гэж бодсон болохоор орхичихсон юм. Харин зураачдын дунд намайг “Галерейн захиралтай хуйвалдаад хэргийг хаалгачихсан. Лхагвасүрэн мөнгө аваад, илрэх байсан хэргийг нуугаад өнгөрөөсөн.

Хэрэв хэрэг үнэн зөвөөр шийдэгдсэн бол олон зураг ийм байдлаар алга болсон нь тодорхой болох байсан юм” гэж ярьдаг юм билээ. Би үүнийг сүүлд мэдсэн. Харин танай сониноор дамжуулан “Би хэнээс ч мөнгө аваагүй, зургийнхаа хувь тавилантай эвлэрч, хэргийг дараагүй” гэдгээ хэлмээр байна. Хэрэг хуучирдаггүй гэдэг болохоор хууль хяналтынхан шалгах хэрэгтэй. Мөн тэр үед ахмад зураачдын зураг алга болсон гэдэг яриа гардаг байсан. Өвгөн зураачид эхнээсээ бурхан болчихсон. Амьд байгаа мань мэт нь зурагаа хуурамч гэдгийг батлаад, шийдүүлж чадахгүй байна шүү дээ. Тэгэхээр яах ч билээ дээ.

-Та улсад хэдэн зураг өгсөн юм бэ?
-Таван зураг өгсөн байх аа. Харин түймрийн үеэр нэг зураг нь шатчихсан гэдэг. Гэхдээ шатсан эсэхийг нь би мэдэхгүй. Зөвхөн надад зургийн жаазны хүрээг нь л харуулсан. Мөн галерейд байдаг “Түмний эх” зургийн хуулбарынх нь ихэнх хэсэг галд өртчихсөн байсан. Тэгэхээр “Түмний эх” зургийн эх хувилбар нь ч, хуулбар нь ч Монгол Улсад байхгүй гэсэн үг. Хуулбар нь шатаад, эх нь нэг Япон айлын хананд өлгөөтэй байгаа байх. Зөвхөн ганц миний зураг биш, араас нь олон зургийн хувь заяа шийдэгдэх байсан болохоор тэр хэргийг хуйвалдан, дарсан байх гэж би боддог. Гэхдээ энэ зөвхөн сэжиг төдий зүйл. Сэжиглэж байгаа хүн нь, сэжиг төрүүлэхээр үйл явдал нь ил байхад яагаад энэ хэргийг шалгахгүй байгаад гайхдаг юм.

-Тухайн үеийн галерейн захирал байсан Саруулбуян гэж хүн танд тайлбар өгөөгүй юү?
-Яаж өгөх билээ. Надаас бүр зугтаадаг. Миний эсрэг худал мэдээлэл тараадаг хүн шүү дээ. Хэдэн зураачдад маань намайг мөнгө авчихсан мэтээр ойлгуулсан байсан. Өвгөн зураач өөрийнхөө сор болсон бүтээлээ алга болсныг ийнхүү батлан ярьсан юм. Харин энэ төрлийн хэрэг хэрхэн шалгагддаг талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээлийн төвөөс тодруулахад “Бид маш их ажилтай байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй. Шалгах ёстой хэрэг хууль дүрмийн дагуу шалгагдаад явж байгаа” гэв. Мөн өөр нэг зураач Дүрслэх урлагийн музейд хадгалаастай байгаа нэрт зураач “Марзан” Шаравын “Монголын нэг өдөр” зургийг хуулбар гэж ярьсан юм. Монголын зураачид үүнийг баталдаг гэнэ

“ХЭДИЙГЭЭР БИД УЛСАД БҮТЭЭЛЭЭ ЗАРСАН Ч ЭРГЭЭД ЗУРГАНДАА ХЯНАЛТ ТАВИХ ЭРХТЭЙ ГЭЖ БОДДОГ”

Монголын уран зургийн галерейд бүтээлээ зарсан цөөхөн зураачдын нэг бол Б.Насанцэнгэл. Тэрбээр улсад өөрийн бүтээсэн зургаан зураг өгснөөс дөрөв нь хөрөг гэнэ. Энэ талаар түүнээс тодруулахад “Миний бүтээлээс хоёр нь галд өртөж, бохирдсон. Нэгэнт ийм хэрэг болсон учраас галерейн удирдлагатай уулзаж, зураачид нь бүтээлээ өөрсдөө янзалж өгөх хүсэлт тавьсан. Гэтэл “Тэгэх ямар ч боломжгүй. Галерейгаас зураг гаргахыг хориглодог” гэж хэлсэн. Тэгэхээр нь будаг, бийртэйгээ галерейд очоод, зурагаа янзлахыг хүссэн ч болоогүй. Заавал Соёлын өвийн үндэсний төвийнхөн янзлах ёстой байдаг юм билээ. Тэгээд дараа нь миний нэг зургийг сэргээн засварлаж, янзалсан байсан.

Түүнийг үзсэн чинь үнэхээр аймшигтай болгочихсон байсан. Дараа нь үзмэрт тавихад би нэг муухай, хачин үзээрийн зураг зурчихсан гэж хүмүүс ойлгох байх. Хэдийгээр бид улсад бүтээлээ зарсан ч эргээд зургандаа хяналт тавих эрхтэй гэж боддог. Тэр бүтээл маань бага зэрэг сэвтэж, халцрах юм бол зураачаар нь янзлуулдаг байх хэрэгтэй. Гэтэл тийм зүйл байдаггүй юм билээ. Миний зургийн ихэнх нь хөрөг бүтээл учраас хуулбарлахад хэцүү. Миний бүтээлийг хуулбарласан тохиолдол байхгүй. Харин зарим зураачдын бүтээлийг хуулбарлачихсан гэдэг яриа их сонсогддог.

Гэхдээ зөвхөн ам дамжсан яриа л даа. Зураач нар өөрсдийн бүтээлийг хараад, шалгаад хяналт тавьдаг байх эрхтэй. Зураач нар өөрийн зургийг яаж зурсан арга барилаа сайн мэддэг шүү дээ” гэлээ. Энэ талаар бид өмнө нь Монголын уран зургийн галерейн захирал Б.Сарантуяагаас тодруулсанаа эргэн сануулъя. Тэрбээр “2000-аад оны үед уран зургууд алга болсон байхыг үгүйсгэхгүй. Намайг ажил авснаас хойш төв байрнаас зураг дутаж, алга болсон асуудал байхгүй. Харин Их тэнгэрийн амны цогцолборт байх ёстой 34 зургийн эх хувилбар алга болсон асуудал бий” гэсэн юм. Харин зурсан зурагаа үзэх боломжгүй, хав дөрвөлжин, цоожтой байшин дотор өөрийнх нь зурсан бүтээл хэрхэн хадгалагдаж байгаад сэтгэл зовнисон зураачид олон байлаа.

 

Үндэсний шуудан сонин

 

Монголын сор болсон уран зургууд хулгайд алдагдаж, хуулбарууд нь музей, галерейд хадгалагдаж байна уу-1


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

11 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 04 сар 15/

    ЯГ ҮНЭН

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 15/

    хүзүүгүй хүнээс асуу

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 14/

    Элбэгдорж, Батж.Батбаяр, Б.Хурц мэтийн цуглуулгын зургийг шалгаач. Тэндээс гарч ирж магадгүй

    Хариулах
  • Unshigch / 2020 04 сар 14/

    Aluurchin elbegdorj ba tyynii ah dyy hamaatnuudiig negj. Amidraldaa gutal oims omsoj yzeegyi ygeegyi guilgachin baisan hovdiin guilgachid bygdiig hulgailsan. Aluurchin elbegdorj ba tyynii ah dyy Mongoliig husaj hulgailj, mongolchuudiig doromjilj basamjilj tavlan am asuuj baina

    Хариулах
  • Unshigch / 2020 04 сар 14/

    Aluurchin elbegdorj ba tyynii ah dyy hamaatnuudiig negj. Amidraldaa gutal oims omsoj yzeegyi ygeegyi guilgachin baisan hovdiin guilgachid bygdiig hulgailsan. Aluurchin elbegdorj ba tyynii ah dyy Mongoliig husaj hulgailj, mongolchuudiig doromjilj basamjilj tavlan am asuuj baina

    Хариулах
  • Unshigch / 2020 04 сар 14/

    Aluurchin elbegdorj ba tyynii ah dyy hamaatnuudiig negj. Amidraldaa gutal oims omsoj yzeegyi ygeegyi guilgachin baisan hovdiin guilgachid bygdiig hulgailsan. Aluurchin elbegdorj ba tyynii ah dyy Mongoliig husaj hulgailj, mongolchuudiig doromjilj basamjilj tavlan am asuuj baina

    Хариулах
  • Unshigch / 2020 04 сар 14/

    Aluurchin elbegdorj ba tyynii ah dyy hamaatnuudiig negj. Amidraldaa gutal oims omsoj yzeegyi ygeegyi guilgachin baisan hovdiin guilgachid bygdiig hulgailsan. Aluurchin elbegdorj ba tyynii ah dyy Mongoliig husaj hulgailj, mongolchuudiig doromjilj basamjilj tavlan am asuuj baina

    Хариулах
  • Тагнуул хүчний байгууллагууд юу хийж байна аа / 2020 04 сар 14/

    Эба, Болдын аав г.м., зөвхөн уран зураг ч биш музейн үзмэр, марк бусад бүх эх ориг бүтээлүүд ....

    Хариулах
  • бодлын хулгайч / 2020 04 сар 14/

    ИХЭНХИЙГ НЬ ЭЛБЭГЭЭ ХУССАН ДАА.

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 14/

    Elbegdorj avchihsiin bishuu de bugdiig ni

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 14/

    ELBEG EES ASUUHAD GEMGUI L YM.ERH MEDELTEI HUMUUSIIN L AJILSHUUDEE...

    Хариулах