Харилцагчдынхаа мөнгийг таван сар өгөөгүй “Чингис хаан” банкны удирдлагыг шалгаж эхэллээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 04 сар 14

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны жижиг банкуудын хувь заяа шил шилээ даран бүрхэг болсоор байна. Үзүүлэлтээрээ бусдаасаа арай дээр байсан гэх “Капитал” банканд Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханы тушаалаар бүрэн эрхт төлөөлөгч томилон, өдгөө удирдах албан тушаалтнуудыг нь хууль сахиулах байгууллагад шалгуулж, эд хөрөнгийг нь худалдан борлуулахаар зарлаад байгаа билээ. Тус банкнаас 201 тэрбум гаруй төгрөгийн зээл гаргасан бөгөөд үүний 91 хувь нь чанаргүй гэдгийг банкны эрх хүлээн авагчдын төлөөлөл танилцуулсан. Банкны өөрийн хөрөнгө нь 210 тэрбум илүү төгрөг байгаа бөгөөд захирлууд, хувьцаа эзэмшигчтэй холбоотой эрүүгийн хэргийн хохирлыг барагдуулахын тулд прокурорын тогтоолоор битүүмжлээд буй.

Дээрх банкны дараа Монголбанкны өнөөгийн тэргүүн Б.Лхагвасүрэнгийн тушаалаар бүрэн эрхт төлөөлөгч томилогдоод байгаа банк бол “Ариг”. Төвбанкны ерөнхийлөгчийн энэ оны нэгдүгээр сарын 25-ны тушаалаар Банкны тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Монголбанкны Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч Д.Ганбатыг зургаан сарын хугацаатай “Ариг”-т бүрэн эрхт төлөөлөгчөөр томилж, нөхцөлт удирдлагын урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа юм. “Эрэл”-ийн хэмээх Б.Эрдэнэбат, “Номин холдинг”-ийн Ш.Баярсайхан нарын маргаанаас үүдэлтэйгээр тус банкны хэвийн үйл ажиллагаа доголдоод буй. Гэхдээ “Дэм санхүүгийн нэгдэл”-ийн тэргүүн Б.Эрдэнэбатын хууль бус үйл ажиллагаатай холбоотойгоор ийм нөхцөл байдалд хүрсэн ч гэж хэлж болох талтай. Учир нь Б.Эрдэнэбат нь эхнэр Д.Сэргэлэн, хүү Э.Жаргалан, Э.Тэмүүлэн, Э.Тэмүүжин, охин Э.Өүлэн нарынхаа нэр дээр “Ариг” банканд байсан 10 тэрбум орчим төгрөгийн хадгаламжийг татсан, хамаарал бүхий компаниудынхаа нэрээр тус банкнаас чанаргүй зээл ихээр авсан нь эрсдэлд оруулсан гэсэн мэдээлэл бий. Түүгээр зогсохгүй “Эрэл”-ийн үүсгэн байгуулагч, “Дэм санхүүгийн нэгдлийн” захирал Б.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т заасан “Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилж ноцтой хохирол учруулсан”, 18.6-2.2 дахь хэсгийн “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцоод байгаа билээ.

Өдгөө иргэдийн харилцах болон хадгаламжийн дансанд байгаа мөнгийг өгөхгүй байнга хойшлуулж буй, харилцагч, хадгаламж эзэмшигчид нь нэгдэн тэмцээд ч мөнгөө авч чадахгүйд хүрсэн “Чингис хаан” банканд Төвбанк ямар арга хэмжээ авах болсон нь тодорхойгүй. Энэ байдлаараа удаан үргэлжилбэл иргэд, харилцагч, хадгаламж эзэмшигчид хохирч, тэдний хохирлыг төр барагдуулан, хүмүүсийн мөнгийг зувчуулсан банкны удирдлагууд татвар төлөгчдийн мөнгөөр өр, төлбөрөө даруулах хэмжээнд хүрч болзошгүй нь.

БАНКААР НЬ ДАМЖУУЛСАН ШИЛЖҮҮЛГИЙН ОЛОН САЯ ТӨГРӨГИЙГ ЗУВЧУУЛСАН ГЭВ ҮҮ

“Нью стандарт финанс” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Чингис хаан” банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар муудаж, 20 сая төгрөгийн гүйлгээ хийхээр очсон хүний мөнгийг ч гаргаж өгөх, шилжүүлэх чадваргүй болсон талаар тэднийхээр үйлчлүүлсэн олон иргэн гомдоллож, сүүлдээ “Чингис хаан банкны хохирогчдын холбоо” хэмээх төрийн бус байгууллага байгуулаад байна. Дээрх компанийн 46 хувийг “Могулибиз” ХХК-ийн эзэн Д.Батаа, 31 хувийг “Нүүдэлчин” группийн Ш.Бүтэд, 23 хувийг “Степ гоулд” компанийн хувьцааны тодорхой хэсгийг авсан иргэн Ц.Баярсайхан нар эзэмшдэг 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх