
Өнөөдөр Улаанбаатар Сонгдо эмнэлгийн хэвтэн эмчлүүлж байсан өвчтнөөс коронавирусийн сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тул ХӨСҮТ-өөс шинжилгээ авсан юм.
Түүний хавьтал нь ач хүү нь хоёрдугаар сарын 23-27-ны хооронд Улаан-Үүдээс ирсэн гэв. Ингээд түүнийг тус эмнэлэгт нь тусгаарласан. Мөн хоёрдахь коронавирусийн халдвартай гарсан 40 настай иргэн нь дөнгөж сая ХӨСҮТ-д тусгаарлалтад орлоо" гэлээ.
ДЭМБ-аас түргэвчилсэн оношлуурыг хэрэглэхийг зөвшөөрөөгүй бөгөөд дахин лобаторийн шинжилгээ авч, хариуг баталгаажуулна гэдэгийг ЭМЯ-наас онцлов.
Хурдавчилсан оношлуураар хийсэн шинжилгээг PCR шинжилгээгээр баталгаажуулах ёстой. Тиймээс өвчтөнүүдийг тусгаарлаж, дээж авсан байгаа. Маргааш шинжилгээний хариу гарна.