Амны хаалт зүүгээгүй иргэнийг 150 мянган төгрөгөөр торгоно

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 04 сар 15 ・ 2

Улсын Онцгой комисс өчигдрийн хуралдаанаар дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс буюу өнөөдрөөс эхэлж амны хаалт зүүгээгүй иргэдэд хариуцлага тооцох шийдвэрийг гаргасан билээ.

Тодруулбал, Олон нийтийн газар амны хаалтаа зүүгээгүй иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар 150 мянган төгрөгөөр торгоно. 

Олон нийтийг амны хаалтаа зүүсэн эсэхэд хяналт тавьж, торгох эрхийг цагдаагийн алба хаагчдад олгосон. Үүн дээр нэмж нийслэлийн 173 хорооны 1525 хэсгийн байцаагчийг сургалтад хамруулж, цагдаагийн үүргийг давхар биелүүлэх эрхийг олгосон юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 04 сар 15/

    mash zov

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 15/

    "Олон нийтийн газар" газар гэдэгт ямар байгууламж орох вэ? Хүнгүй гудамж, малаа услах худаг, машиндаа ганцаараа яваа жолооч ... гээд торгож ч болох, торгохгүй байж ч болох үй олон "газар" бий, яаж зохицуулах юм бэ? Хүн хоорондын зай 4 метрээс ойр байх орчин юм уу?

    Хариулах