Сэрэмжлүүлэг: Зургаан автомашин мөргөсөн ноцтой осол гарчээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 04 сар 16 ・ 2

 

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зургаан автомашин мөргөлдсөн осол гарчээ. Тодруулбал 2020.04.15-ны өдрийн 21 цаг 35 минутын орчим СХД-ийн 7-р хороо Баянхошууны зам, Баянхошууны тойргийн уулзварт Hyundai Ston Truck маркийн Б жолоочтой автомашин T.Prius-30, T,Rumion, Daihatsu terois, T.Prius-20, T.Prius-20, H.Sonato-7 маркийн зургаан автомашиныг мөргөсөн осол гарав.

Ослын улмаас 41 настай эмэгтэй О гэмтсэн хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Урьдчилсан шалгалтаар осол гаргасан жолооч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох нь тогтоогджээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: