НГЗБ-ын албаны дарга А.Энхманлай: Энэ онд нийслэлд 450 объектийн газар чөлөөлнө

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 04 сар 22 ・ 5

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас энэ жилийн хувьд олон арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байгаа билээ. Үүний нэг болох Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн хоёр байршилд газар чөлөөлөлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ үеэр тус албаны дарга А.Энхманлай товч мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр ярихдаа, 2000 оноос хойш зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй маш олон барилга байгууламж баригдсанаас болоод олон сургууль, цэцэрлэг, эмнэлэгүүдийн орц гарцыг хаасан, хүндрэлтэй асуудал үүссэн. Хавдар судлалын үндэсний төвийн хувьд ч мөн ялгаагүй ийм асуудал үүссэн. Нийтийн эрх ашиг, хүн амын эрүүл мэндтэй холбоотой асуудал нэн тэргүүнд байх ёстой. Тийм ч учраас Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нийтдээ шинээр 4 орц гарцыг нээх, газрыг чөлөөлөх ажил үе шаттайгаар хийж гүйцэтгэнэ. Өнөөдөр хоёр байршилд газрыг нь хуулийн дагуу чөлөөлж байна. Граж эзэмшигчидтэй ярилцаж, ойлголцож, Иргэд, аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгтэйгээр энэ ажил ямар нэгэн хүндрэлгүй явагдлаа. Ер нь цаашдаа сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн газруудын орох, гарах гарцын асуудлыг шийдвэрлэнэ. Ингэхийн тулд зарим газрын эрхийг цуцалж байж газрыг чөлөөлнө. Заримыг нь оршин суугчидтай тохиролцох зэрэг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. 2020 оны хувьд Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу 150 газрын 450 объектийн газар чөлөөлөх ажил хийгдэнэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 04 сар 22/

    Хариулах
  • зүгээр биш / 2020 04 сар 22/

    Зөвшөөрөлгүй юм бариулчихаад дараа нь очиж дарамталж хахууль авах гэж очдог хахуулаа өгөхгүй бол буулгадаг болсон юм байна л даа тэд тэгж л баяждаг дархан цаазат газар гэж солироодоол байдаг тэр чигт нь барилга болгочихсон одоо татвар авна гэнэ барьж эхлэнгүүт буулгаад торгоод хаячих хэрэгтэй шүүдээ

    Хариулах
  • монгол / 2020 04 сар 22/

    Та нар ажлаа яаж хийхээ ерөөсөө мэдэхгүй юмаа 10 20 давхар байшин баригдаад дуусаж байхад сүр дуулиан болж энэ зөвшөөрөлөгүй байна гэж өнгөрсөн хойно нь гуаагалах юм ичиж үхмээр энэ нийслэлийн газрыг чинь та нар өдөр шөнөгүй харж хамгаалж байх ёстой шүүдээ бариад хийгээд 10 20 жил болсон хойно нь сү

    Хариулах
  • иргэн / 2020 04 сар 22/

    энэ энхманлай өмнө нь Ц,Сандуйгийн бөгсийг долоож олон газарт хахуулаар зөвшөөрөлгүй газар олгосон хогийн новш доо.

    Хариулах
  • бодлын хулгайч / 2020 04 сар 22/

    ЗӨВ ШҮҮ ДЭМЖИЖ БАЙНА.

    Хариулах