Гурвалжингийн гүүрийг өнөөдрөөс хэсэгчлэн хаана

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 04 сар 22 ・ 2

Баянгол дүүргийн XX хорооны нутаг дэвсгэр дэх Гурвалжингийн гүүрийн зүүн талын урсгалд хэв гажилтын заадсын гэмтэл гарсан тул өнөөдрөөс эхлэн хэсэгчлэн түр хаахаар болжээ.

Тодруулбал, 2020 оны энэ сарын 22-27-ны өдрийн 06:00 цагийн хооронд хөдөлгөөнийг түр хааж, засварын ажлыг гүйцэтгэхээр болсон талаар Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

Засварын ажлын хугацаанд гүүрийг бүрэн хаахгүй ба баруун талын урсгалаар зорчихоор зохион байгуулалж байгаа тул зорчигчид тухайн орчинд тавигдсан тэмдэг заалт, хаалт, мэдээллийн байгууламжийг анхаарч хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: