Хар тамхи хэрэглэсэн үедээ ээжийгээ зодож танхайрсан Т.Билэгжаргалыг хэрэг хүлээх чадваргүй гэжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 04 сар 23 ・ 6

 

 

Жүжигчин Т.Билэгжаргал хар тамхи хэрэглэсэн үедээ ээжийгээ зодож танхайрсан бичлэг цахим орчинд түгж байсан билээ. Тэгвэл түүнд Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. 

Шүүгдэгч Т.Билэгжаргалд холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 10:00 цагт зарласан бөгөөд шүүх хуралдаанаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын №220 дугаартай шинжээчдийн дүгнэлтэд “...Т.Билэгжаргал нь сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй” хэмээн дүгнэжээ.

Жүжигчин Т.Билэгжаргалт НПГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг. 

11.4 дүгээр зүйл.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

20.7 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах

1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • дэ / 2020 04 сар 24/

    галзуу хунээр киноонд тоглуулаад байдаг найруулагчид уурсдээ иймл мэдрэлүүд байгаадаа

    Хариулах
  • Юү вэ, юү вэ, юү вэ???? / 2020 04 сар 24/

    Шүүгч нь мансуурагч байна. Сансуурсан үедээ шийдэл гаргасан юм болов уу?

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 24/

    ЭНЭ ЗАЛУУ ТЭГВЭЛ ХҮН АЛЖ БОЛОХ НЭЭ. ТИЙМ Л ДҮР ХАРАГДААД БАЙНА ДАА

    Хариулах
  • зочин / 2020 04 сар 24/

    Хүссэн юмаа болгоноо хийдэг ээжийгээ зодож байдаг хүн яагаад хийсэн хэрэгээ хүлээх чадваргүй болчихдог юм бол доо ичиж үхмээр юм дааааа

    Хариулах
  • зочин / 2020 04 сар 23/

    амар юм өө

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 23/

    хахахаха.

    Хариулах