3000 хүүхэд тоглох талбайтай боллоо

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 04 сар 23 ・ 4

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба тус дүүргийн 7 хороо Денверийн гудамж дахь орон сууцны хороололын өмнө орших блокон хашаа болон бетоноор хучсан тоосгон гараж, төмөр хайсан хашааг буулгаж газрыг нь чөлөөллөө.

  

 

Хүүхэд залуучууд тоглож, хөгшид нарлаж сууж ёстой нийтийн эзэмшил талбай дээр зөвшөөрөлгүй тоосгон гараж барьж, хайс хашаагаар тойруулан хашсанаас хойш 7 жил өнгөрчээ.  

Сүхбаатар дүүргийн 7 хороо арван мянга гаруй хүн амтай. Гурван мянга гаруй бага насны хүүхдүүд амьдардаг.  Газар чөлөөлөлт хийгдсэнээр, нийтийн эзэмшил газрыг засч тохижуулан. Мод тарьж зүлэгжүүлж,  ногоон байгууламж бүхий хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, дугуйн замтай, тохь тухтай орчныг бий болгоно гэлээ.

   

СҮХБААТАР ДҮҮРГИЙН 7 ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА Л.ОТГОНЦЭЦЭГ:Оршин суугчдын зүгээс нийтийн эзэмшил талбайд зөвшөөрөлгүй баригдсан тоосгон гараж, бетонон хашааг нураахыг олон жил шаардаж ирсэн. Өнөөдөр газар чөлөөлөлт хийгдсэнд маш баяртай байна. Манай хороо барилгажилт ихтэй, газар багатай. Гэтэл жаахан байсан газрыг дураараа өмчилж, хашаа барьсан байсан. Тэгвэл өнөөдөр нийтийн эзэмшилд шилжиж байна. Ер нь хаана л хашаа хайс булан тохой байна. Тэнд архидан согтуурах, ил задгай хогоо хаях, орчныг бохирдуулах, гэмт хэрэг гарах нөхцөл бүрддэг байсан.

 

Сүхбаатар дүүргийн 7 хорооны СӨХ-ны дарга З.Одонгуа: Газар чөлөөлөлт хийгдэж нийтийн эзэмшлийн талбай оршин суугчдын мэдэлд ирж байгаад талархаж байна. Одоо энд гэрэлтүүлэг хийгдэнэ. Хүүхдүүд тоглох тоглоомын талбайтай болно.Гэрэл гэгээтэй орчинд амьдрах боломжийг  олгож байгаа нийслэлийн газрын алба, дүүргийн газрын албаны албан хаагчдад баярлаж байна.

 

Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Н.Бямбадорж: Газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах,  дугуйн трассыг чөлөөлөхөөр нийслэлийн засаг даргын 513 тоот захирамжийн дагуу газар чөлөөлөлтийн ажлууд хийгдэж байна. Сүхбаатар дүүргийн тухайд 18 байршлын 32 объектийн газрын зөрчлийг арилгаж, газрыг чөлөөлнө.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Элдэв Очир / 2020 04 сар 25/

    Сайн байнаа.Чаашид энэ олон замбараагүй граж, хашаа, хайсыг буулгаж байх хэрэгтэы. Зөв байнаа.

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 23/

    Явган хуний замын стандарт гаргаачээ.хуухэд хетлеед явж болохгуй нарийнхан заманцар л байх юм дэлхийн олон газраас хумуус ирдэг жуулчид бидний авилгад автасныг мэдээд л буцдаг байх даа

    Хариулах
  • Сурмаажав / 2020 04 сар 23/

    Наад хэсэг газрынхаа явган хүний замыг тохижуулаач ээ. Зарим хэсгээр нь явах боломжгүй нарийн байдаг. Зарим хэсэгт нүд ам хатгачихмаар /намхан/ төмөр дээвэр бүхий барилгын өртгөтгөл байгааг нураагаач. Байгаль эх лицейн хашааны хойд талаар дотогшоо татуулж явган хүний зам гаргаж өгөөч ээ. Машинд дайр

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 23/

    сайн бна.

    Хариулах