Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2020 04 сар 24
・ 5
Монголын автомашины зах зээлд Япон улсад үйлдвэрлэсэн Тоёота “приус” маркийн машины хэрэглээ өдөр ирэх тусам нэмэгдэх болсон. Үүнийгээ дагаад сэлбэг, хэрэгслийн худалдаа ч эрэлттэй байдаг. Эрэлт хэрэгцээ бий болохын хэрээр тус машиныг болон эд ангийг нь хулгайлах гэмт хэрэг ихсэх болжээ Саяхныг хүртэл “приус”-ын толь, батерей, гупер зэрэг эд ангиудыг мэс засал хийсэн мэт түүж авдаг байсан хулгайч нар “Приус” машины зөөлөн буюу нүүрсэн янданд шунах болжээ.Учир нь тус янданд мөнгөн ус байдаг хэмээн хүмүүс ярьдаг гэнэ. Үүгээр зогсохгүй “Цагаан алт, химийн ховор бодистой” гэсэн цуу яриа ч тархжээ.

Гэвч үнэндээ тус янданд яг юу байдаг талаар баталж, нотолсон дүгнэлт одоогоор байхгүй гэдгийг цагдаагийн байгууллагынхан онцолж байлаа. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл тэр дундаа фэйсбүүк грүппүүдэд “приус” машины толь, яндан, гупер авна, зарна” гэсэн зар их байх болсон. Энэ нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүсийн шуналыг хөдөлгөж, гэмт хэрэг үйлдэх сэжүүр болдог байна
http://www.npost.mn/
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.