COVID-19-ын халдвар авсан Францын иргэн эдгэж, эмнэлгээс гаргалаа

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 04 сар 27

ЭМЯ-аас өдөр бүр 11:00 цагаас COVID-19 талаар мэдээлэл өгч байгаа.  Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Франц улсын иргэн бүрэн эдгэж эмнэлгээс гарсан талаар мэдээллээ.  


"Өнөөдрийн байдлаар Монгол улсад 743 хүн ажиглалтад байгаа.  Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. 161 хүний шинжилгээг хийсэн. Бүх хариу сөрөг гарсан. 130 хүний давтан шинжилгээгээр COVID-19 илрээгүй.

Францын иргэн эрүүл болж, дараагийн шатны хяналтад шилжиж байна. 47 хоног эмчлэгдэж ХӨСҮТ-ээс гарч байна. 

Одоо эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой байна." гэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.