Хахууль авсан байж болзошгүй шүүгч нарыг шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2020 04 сар 28 ・ 2

“Салхитын мөнгөний орд"-ын хэрэгт холбогдсон Ш.Мөнгөншагай болон зургаан шүүгчийг шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:30 цагаас үргэлжилнэ. Өчигдөр 09.30 цагаас эхэлсэн ч 10 цаг хуралдсаны эцэст түр завсарлаж, өнөөдөр үргэлжлэхээр болсон юм. 

Тодруулбал, Ш.Мөнгөншагай, зургаан шүүгч болон нэр бүхий иргэнийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн тусгай ангийн 22.5-1 (хахууль өгөх), 22.4-2.4 (хахууль авах), Эрүүгийн хуулийн 268.1 (хээл хахууль авах), 269.1 (хээл хахууль өгөх)-д зааснаар буруутгаж байгаа юм. 

Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор ШШҮХ-ийн хэлтсийн дарга л аваад байгаа юм. Харин түүний араас ийнхүү шүүгч нарыг гэм буруутай эсэхийг хэлэлцэж байна. 

Шүүхээс хэргийг хэрхэн шийдсэн талаар бид эргэж мэдээлэх болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 04 сар 28/

    ажиллах сэтгэлтэй шударга хүн нэг ч байхгүй цаашдаа ч бий болохгүй. Өнөөгийн шүүх прокурорынхон гэж зүгээр л махчин загаснууд. Ард иргэд бол жарайхайнууд. надад тэгж л харагддаг.

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 28/

    шүүгч нар шүүгчдээ шүүдэг, хахаха угаасаа энэ салбарт шударга хүн байдагуу хулгайч хулгайчийнхаа зөв бурууг ярьж байгаатай агаар нэгээ. Наадах хуралдаа ардын төлөөлөгчдийг оруулж байгаа юм боловуу нэг авилгач новшийг гавъяат гэж цоллоо биздээ. Ер нь бол шүүхийг нэн даруй програмчилах хэрэгтэй. тэнд

    Хариулах