Сургууль, цэцэрлэгийн зориулалтаар газрыг чөлөөлжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 04 сар 30 ・ 2

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Нийслэлийн засаг даргын гаргасан захирамжийн дагуу хэд хэдэн газрыг чөлөөлж, сургууль, цэцэрлэг барихаар ажиллаж байгаа билээ.

Үүний хүрээнд өнөөдөр буюу 4-р сарын 30-нд Хан Уул дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт орших Сар Эрдэнэ компани эзэмшиж байсан газрыг тус дүүргийн газар зохион байгуулалтын албанаас албадан чөлөөлжээ. Энэ газарт өнгөрсөн 15 жилийн хугацаанд юм бариагүй байснаас гадна орчинд тойронд нэлээд их бохирдолтой байжээ.

Газар зохион байгуулалтын албанаас хэрэгжүүлж буй ажлын нөлөөгөөр энд  240 хүүхдийн улсын цэцэрлэг барих шийдвэрийг нийслэлийн боловсролын газраас гаргасан байна.

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 1 ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА Л.БАЯРДАЛАЙ:

Монгол улсын засгийн газраас хүн амд үзүүлэх нийгмийн анхан шатны үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой боллоо.

 

 

15 жил хашаатай байсан газарт өнөөдөр чөлөөлөлт хийгдлээ. Хан-Уул дүүргийн 1-р хороонд орших тус газрыг "Сар-Эрдэнэ" эзэмшиж байжээ.

Орон сууцны хороолол дунд хог новшинд дарагдаж, балгас болоод байсан энэ газарт 240 хүүхдийн улсын цэцэрлэг барих шийдвэрийг нийслэлийн боловсролын газраас гаргасан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • зочин / 2020 05 сар 01/

    6 дугаар сургуулийн хашааны газрыг чөлөөлж чадаагүй . Авзагын Мэндбаяраас хахуул авсан уу. Хотын дарга та хураагдсан газрын эхрийг сэргээж 14 давхар байр бариулснаа юу гэж үзэх вэ. Тэндээс Лантуу даргад долгинож орон сууц өгсөн үү. Улсын комисс гэж хэдэн авгай ирээд сүр бадруулж байгаад хүлээн аваад

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 01/

    хотын дарга зөв шийдвэр гаргажээ дэмждэг шүү

    Хариулах