Ойрын хугацаанд Турк, Энэтхэг улсаас иргэдээ татан авна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 05 сар 12

Улсын онцгой комисс /УОК/-ийн Шуурхай штабаас өнөөдөр /2020.05.12/ мэдээлэл хийлээ.

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: Өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улсаас 10.836 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна.

Хүсэлт ирүүлсэн иргэдийн хүсэлтийг бүсчлэн гаргаж байна. Ойрын хугацаанд Турк, Энэтхэг улсаас иргэдээ татан авах чиглэлийг УОК-оос өгсөн. Иймд маргааш Туркийн Истанбул руу тусгай үүргийн нислэг гүйцэтгэж, 170 орчим монгол иргэнээ авчирна. Мөн энэ сарын 14-нд Улаан-Үд хотоос 200 гаруй иргэнийг, энэ сарын 15-нд Эрхүүгээс 200 орчим иргэнийг татан авахаар төлөвлөөд байна.

Зөвхөн бүртгүүлсэн иргэд Алтанбулаг боомтоор орж ирэх боломжтой. Өмнө нь тавьж байсан шаардлагын дагуу шинжилгээ өгсөн байх, тусгаарлах байрны төлбөрөө төлсөн байхыг шаардана. Түүнчлэн Энэтхэг улс руу тусгай үүргийн нислэг хийж, иргэдээ татахаар болсон. Зай хол учир тавдугаар сарын 19-нд Улаанбаатарт ирэх байх гэж төлөвлөж байна.

Яг одоогийн байдлаар Энэтхэг улс дахь Элчин сайдын яамныхан тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийн бүртгэлийг баталгаажуулж байгаа гэж мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх