“ТВ4” телевизээр  2020.05.11-ний өдрийн мэдээллийн сувгаараа Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэр, “Цагаан жалга”  нэртэй газар, улсын хилээс 2.5 километрт "Азаргын гол чонот" ХХК нь 2013-2019 оны хооронд хууль бусаар алт олборлосон мэтээр худал мэдээлэл олон нийтэд түгээсэн байна. Үүнтэй холбоотойгоор Хил хамгаалах ерөнхий газраас “ТВ4” телевизэд   залруулга мэдээллийг хүргүүлсэн байна.

Залруулгад,  тус нэр дурдагдсан газар нь улсын хилийн зурвас газарт багтдаг бөгөөд Монгол улсын холбогдох хуулиар Хил хамгаалах байгууллагын зөвшөөрөлгүй иргэн, ААН, байгууллага нэвтрэх боломжгүй ажээ.  “Азаргын гол чонот" ХХК нь анх 2007.01.18-ны өдөр хайгуул хийх зорилгоор хилийн зурваст нэвтрэх зөвшөөрөл хүссэн ч зөвшөөрөл олгох боломжгүйг ХХЕГ-аас албан бичгээр хүргүүлж байсан удаатай аж.  Улмаар зохих журмын дагуу хилийн зурваст нэвтрэх зөвшөөрөл 30 хоногоор өгч, хилийн 0286-р анги хил орчмын дэглэмийн биелэлтэд хяналт тавьж ажилласан байна.  Улмаар Хил хамгаалах байгууллагаас улсын хилийн зурваст нэвтрэх түр зөвшөөрөл олгоогүй бөгөөд тус компани нь 2012 оны 12-р сард  техник, хэрэгслээ татан авчээ. Өөрөөр хэлбэл “ТВ4” телевиз ташаа мэдээлэл гаргасан тул залруулга хийхгүй бол хууль хяналтын байгууллагад хандах болно гэжээ.

Залруулгыг бүрэн эхээр нь хүргэж байна