Сэрэмжлүүлэг: 37 хүнээс халдвар илэрснээр Монголд зөөвөрлөдсөн COVID-19-ийн тохиолдол 135 боллоо

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2020 05 сар 16

​​​​​​​

Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурал хийж, COVID-19-ийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. Энэ үеэр 37 хүнээс халдвар илэрснээр Монголд зөөвөрлөдсөн COVID-19-ийн тохиолдол 135 болсныг мэдээлэв. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ОХУ-аас тавдугаар сарын 14-нд ирсэн 193 хүнд шинжилгээ хийхэд 37 хүнээс нь коронавирусийн халдвар илэрлээ. 

ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 78 хүний 17 нь хүндэвтэр, 39 хүн дунд зэрэг, 22 хүн хөнгөн байна. 

Мөн эдгээр иргэний дунд хоёр жирэмсэн эмэгтэй, нэг хорт хавдартай хүн байна" гэлээ.

Ийнхүү Монгол Улсад батлагдсан шинэ коронавирусийн халдварын тохиолдол 135 боллоо.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.