Монголын сор болсон топуудыг “шинжихүй”

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 12 сар 08 ・ 9

Монголын сор болсон "Топ" моделиуд хамтдаа зургаа авахуулжээ. Топ модель Г.Уранцэцэг 14 настайдаа анх загварын тайзнаа гарсан энэ бүсгүй загвар өмсч эхэлсэн үеэсээ Монголын ирээдүйн топуудын нэг гэдгээ батлан харуулсан гэдэг.  Загварын ертөнцөд анх удаа хөл тавихдаа 12 нас хүртлээ багшийнхаа хамт Германд амьдарч байсан. Тэнд байхдаа загвар өмсөгчийн уран чадварт суралцахын зэрэгцээ европын моделиудтай мөр зэрэгцэн алхаж, загварын тайзны гараагаа эхлүүлсэн билээ. 2007 онд "Топ" моделиор өргөмжлөгдсөн. 

Загвар өмсөгч О.Уянгагийн хувьд бусад топуудаасаа боловсрол нэлээд өндөрт тооцогддог.  Тэрбээр "Miss Mongolia-2006" наадмын “Мисс модель” өргөмжлөлт, “Miss global city” тэмцээний гуравдугаар байрын шагналт, “Азийн супер модель-2009” тэмцээний дэд байрын шагналт, топ модель О.Уянга загварын ертөнцөд авьяас чадвараа таниулсан хөдөлмөрч бүсгүйчүүдийн нэг.

"Гоёл-2011" наадмын топ модель Э.Сэлэнгэ загварын тайзнаа 14 настайгаа эхлэн алхсан тэрбээр өнөөг хүртэл загвартаа үнэнч яваа. "Шилмэл загвар" агентлагт багшилж байсан ч саяхан өрх тусгаарласан. Өдгөө "Nine dots" агентлагийг тэргүүлэх болсон юм. Өнгөрсөн найман сард хайртай залуугаасаа гэрлэх санал авч сүйн бөгжөө солилцсон хосууд удахгүй аав, ээж болно.

Отгон топдоо халаагаа өгсөн С.Ариунбилэг өнгөрсөн оны "битүү морь" хэмээгдэн өнгөрсөн оны топ моделиор өргөмжлөгдсөн. Нөхөртэй топ гэж магтуулж байсан ч эр нөхрөөсөө салж шинэхэн амрагаа олонд танилцуулан олноос шүүмжлэл хүртээд байгаа билээ. 

16-хан настайдаа Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан мисс Г.Хонгорзул уншигч таны хэдийний танил биз. 

Ийнхүү топууд бусдыгаа бодвол үе үехэн томоохон арга хэмжээн дээр хамтдаа зургаа авахуулан шивнээ яриагаа хэлэлцээд авдаг гэсэн шүү. Дотно топуудын саяхан болж өндөрлөсөн Гоёл наадмын үеэр хамтдаа авахуулсан гэрэл зургийг шинжье.

Д.Ана

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: