Урлаг
・Нийтэлсэн:
Халиунаа
・
5 цагийн өмнө

“Татар” хамтлагийнхан Багш нарын баярын өдрөөр “Ардын багш” дууныхаа эзэнтэй уулзжээ. Тус хамтлагийнхан нийслэлийн 39 дүгээр сургуулийн нэг ангийнхан бөгөөд дээр дурдсан дууны эзэн нь тэдний ангийн багш Б.Сономбалжир аж.

Сонирхуулахад, “Ардын багш” дууг “Татар” хамтлаг 2002 онд зохиож, мөн ондоо сонсогчдод хүргэсэн бөгөөд тус хамтлагийн “Татар” цомогт багтсан байдаг.
Ташрамд дурдахад, “Татар” хамтлагийн өөрсдийн бодит түүхээс сэдэвлэсэн “Татар” уран сайхны киног бүх кинотеатруудаар үзэгчдэд хүргэж буй. Эл уран бүтээлд тэдний “Ардын багш” дууны эзний дүрийг жүжигчин Д.Ганцэцэг бүтээсэн.

Мөн тус киноны гол дүрүүдийг бүтээсэн жүжигчин Х.Сумъяадорж, Н.Түвшин, Б.Тэмүүжин нар “Ардын багш” дууг шинэчлэн дуулж, дүрсжүүлсэн юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.