Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2020 06 сар 03
・ 4

Говь-Алтай аймагт шил шилээ даран архидан согтуурсны улмаас хүний амь эрсэдсэн, гэр бүлийн хүчирхийллийн улмаас эхнэрийнхээ аминд зүй бусаар халдсан хэрэг, бага насны охиныг хүчиндсэн хэрэг гарсаар байна.
Хамгийн сүүлд л гэхэд тавдугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг дарга насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн байж болзошгүй гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлжээ. Уг хэрэг өдгөө тус аймгийн цагдаагийн газарт мөрдөн шалгаж байна.
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад, “энэхүү хэрэг шалгагдаж байгаа. Хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариу өгөв.
үргэлжлэлийг эндээс
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.