Сэрэмжлүүлэг: Гурван айлын хашааг мөргөж, хэргийн газраас зугтжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2020 06 сар 03 ・ 3

 

2020.06.02-03-нд шилжих шөнө Хайлаастад гурван айлын хашааг мөргөж нураасан хэрэг гарсан байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн байгууллагаас тодруулахад: Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Хайлаастын зам сургуулийн 14-р гудамжинд toyota mark-2 маркийн М эзэмшлийн авто машин жолоодож явсан хүн хоёр айлын хашаа мөргөж, ослыг газрыг орхин явсан” гэв.

Одоогоор уг хэргийн Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн газраас шалгаж байгаа бөгөөд ослын газрыг орхин зугтсан жолоочийг эрэн сурвалжилж байгаа юм байна.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр хэргийг үйлдсэн этгээд нь согтуу байсан бөгөөд өөрийн хамаарал бүхий этгээдийн машиныг унаж явсан аж.

Ослын газрыг орхиж явбал жолоочийн хүлээх хариуцлага нэмэгддэг бөгөөд бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 06 сар 03/

    police uuruu xaraagyi tsarailaad nuluund avtaad baixaar yaj xereg bagasax ym byx nasaar ni joloodox erxiig xasdag davarval shorond xii

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 03/

    СОГТУУ ЖОЛООЧИД ОНОГДУУЛДАГ ШИЙТГЭЛЭЭ ЧАНГАЛААЧ. ӨДӨРТ Л ХҮН ҮХЛЭЭ, ГЭМТЛЭЭ, ЭД ХӨРӨНГӨӨРӨӨ ХОХИРЛОО ГЭХ ЮМ. ЭНЭ БОЛ ЭНХИЙН ЦАГТ ГУТАМШИГ, СҮЙРЭЛ

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 03/

    Хариулах