Маргааш гэр хорооллын ус түгээх газрууд амарна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 06 сар 04 ・ 1

Гэр хорооллын ус түгээх байрууд маргааш ажиллахгүй

Маргааш бүх нийтээр амрах өдөр тохиож буй тул гэр хорооллын ус түгээх байрууд амарна. 

Ус түгээх байрууд ердийн цагийн хуваарийн дагуу Пүрэв гарагт амардаг бол өнөөдөр 10:00-14:00 16:00-19:00 цаг хүртэл ажиллана. 

Бямба гарагаас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах аж.Нийслэлийн есөн дүүрэгт 800 орчим ус түгээх байр ажиллаж, гэр хорооллын иргэдийг хэрэглээний усаар хангадаг байна. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: