Наадмаа ор нэр болгож хийснээс өнжье

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 06 сар 09 ・ 12

Төр, засгаас заримдаа эргэлзмээр сонин шийдвэр гаргах юм даа. Хэд хоногийн өмнө улсын баяр наадмыг үзэгчгүйгээр хийнэ гэсэн шийдвэр гаргасан л даа.

Үүнийг яахаараа ингэдэг хэрэг вэ гэж гайхсан. Гайхахын үндэслэл бас байна л даа. Баяр наадам гэдэг чинь зөвхөн морь, бөх, харваандаа биш ард олны цэнгэл биз дээ. Гэтэл спортын аль нэг тэмцээн шигээр үзэгчгүй наадамлана гэсэн нь тун зохимжгүй шийдвэр санагдсан. Олноороо цэнгэхгүй наадам гэж байхгүй л дээ. Улсын баяр наадмыг тэгж тэмдэглэе гэе.

Аймаг, сумынхан наадмаа яах болж байнав. Улсын онцгой комисс уг шийдвэр гаргасныхаа дараа бас инээд хүрмээр журам сахиулна гэсэн байгаа юм. Тэр нь юу вэ гэвэл бөхчүүдийг масктай, бээлийтэйгээр барилдуулна гэжээ. Энэ нь зохиогүй журам л даа. Дээхнэ үед үндсэрхэх үзэл гэж байх үед бөхчүүдийг монгол гутал өмсгөхгүй заавал савхин гуталтай барилдуулна гэж байсантай агаар нэгэн асуудал биш үү.

Үүнийг бөхчүүд эрс эсэргүүцсэн байна лээ. Аргагүй шүү дээ. Резинен бээлий өмссөн гар учраагийнхаа шуудгийг хэдий хугацаанд атгаж чадах вэ. Амны хаалтгайгаар хэр амьсгалж эр чадлаа гаргах вэ. Ёстой л хошин шогийн тоглолт шиг юм болно биз дээ. Иймээс тийм боймолсон барилдаанд оролцохгүйгээ аварга, арслангуудаас эхлээд олон бөх саналаа хэлсэн харагдана лээ. Шийдвэр гаргагчид журам дэглэгчдээ уламжлалаа эвдсэн ийм хөгийн шийдвэр битгий гаргаач. Нэг бол наадамладгаараа л наадъя. Нөгөө бол цар тахлын аюул дэргэд байна гээд энэ жилийн наадмаа өнжсөн ч болох л доо. Дэлхийд олимпийн наадам өнжихөөр болсон. Манай ард олноороо цэнгэдэг наадам дэлхийн олимптой дүр төрхөөрөө адил шүү дээ. Иймээс энэ жилийн наадмын зардлаа хэмнээд дараа жилийн наадмаа бүр нэг хийсэн шиг хийвэл яасан юм бэ.

Х.Санжаа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

12 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • зочин / 2020 06 сар 09/

    улсын их баяр наадамаа энэ жил хийхгүй өнжих нь маш зөв шийдвэр болно хайртай бүхнээ эрсдэлээс хамгаал

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 09/

    Yaponi sumogiin 3-r sariin barildaan mask beeliitei bgaagui, 5-r sariin barildaan unjsun. Harin mongol naadmiin buhchuud mask, beeliitei, uzegchgui barildana gevel bolison ni deer.

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 09/

    Цар тахлын үе тул энэ жил наадам хийхгүй нь дээр. Харин амрахгүйгээр хүмүүс ажил төрлөө бизнесээ хийцгээсэн нь дээр.

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 09/

    Наадахгүй бол амралт гэж байх ёсгүй. Ажиллана гээд давалгаалъя. Тэртээ тэргүй үүнийг бичигч чи дэлгүүр хоршоогоор тэнээд гудмаар ангалзаад л явж бгаа шдээ. Наадахгүй бол бүрэн хөл хорионд улсаараа оръё. Гадуур түм түжигнэж бум бужигнаж бна

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 09/

    Дотооддоо алдаагүй байж яах гэж ийм балай юм ярьж явдаг юм бэ. Бөхчүүд шинжилгээнд ороод онлайнаар цацна гээд байхад юу нь эрсдэлтэй бна вэ. Эрийн гурван наадам нь Монголчуудын бүтээсэн соёлын үнэт өв шүү дээ. Яагаад энэ үнэт өвөө эсэргүүцээд байдаг юм бэ. Наадахгүй гэвэл амрах хэрэггүй . Бүгд ажлаа

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 09/

    сонирхолтой

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 09/

    АРАЙ л хэтрүүлэх юм. БӨХчүүдийг бээлий, масктай барилдуулахын оронд болиулсан нь дээр дээ. КОНТЕЙНЕРийг 21 хоног тусгаарлана ч гэх шиг. ХИЛ сайн хянаж байхад их дүвчин зан хэрэг алга. СОНГУУЛ. 30 жил төр бариад 30 тэрбум долларын өрөнд ард түмнээ оруулж, АВЛИГА цэцэглүүлсэн МАН, АН ыг дахиж төрд га

    Хариулах
  • б / 2020 06 сар 09/

    Энэ жил наадмаа өнжих хтэй бүх баяраа өнжчихөөд 1жилч гэсэн мөнгөө хэмнэж Их өрөндөө өгсөн дээрээ.Бөхчүүд гэж худлаа барилдаж найраа хийсэн ямарч үзэх сонирхолгүй утгагүй зүйлийг 1 жилч гэсэн өнжие???Ер н эрийн 3 наадам бүгд найраа морь сур худлаа болсон наймаачид бизнес мэнь хүмүүсьд л ашигтай юм б