Генерал Д.Гэрэлийн хүүгийн уурхайд шүүх үзлэг хийж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 06 сар 10 ・ 2

ТЕГ-ын дарга, Генерал Д.Гэрэлийн хүү Г.Аранзалын нэр дээр бүртгэлтэй байдаг, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн голын хөвөөнд байх Пентатерра уурхайн талаар “Генералын хүү баяжиж байвал хүн, мал харангадах нь яамай” нэвтрүүлгийг зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг бэлтгэн хүргэсэн.

Уг нэвтрүүлгийн мөрөөр Генерал Д.Гэрэл хуулийн байгрууллагуудад гомдол гаргаж, өнгөрсөн долоон сарын хугацаанд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шалгаж байгаа билээ. Хамгийн сүүлд буюу тавдугаар сарын 13 ны өдөр болсон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхээс “тухайн уурхайд үзлэг хийх” шийдвэр гарсан байдаг.

Өөрөөр хэлбэл, сэтгүүлч Н.Өнөрцэцэг “Пентатерра уурхайд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан”-ыг СБД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүх бүрэлдэхүүн хангаж шийдвэрлэсэн. Энэ дагуу өнөөдөр уг уурхайд Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн бүрэлдэхүүн үзлэг хийж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • хо / 2020 06 сар 10/

    МАН дандаа хулгайч нарыг дарга болгох юм.60 тэрбумын наймаагаа хийсээр байгаа юм байна.

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 10/

    Төрийн албан тушаалд гарагсад бүгд л асуудалтай нөхдүүд байх юм аа Монголд төрийн алба хашчих хар мөргүй чадвартангууд зөндөө л байгаа шүү дээ

    Хариулах