Тавдугаар сард 156 ихэр хүүхэд төржээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 06 сар 10

ЭМЯ-ны “Төрөлтийн цахим бүртгэл”-ээр 2020 оны 5 дугаар сард 6283 эх амаржиж, 6362 хүүхдэд регистрийн дугаар олгожээ.

Нийт төрсөн хүүхдийн 3281 нь эрэгтэй, 3081 нь эмэгтэй, 156 нь ихэр, хүүхдийн дундаж жин 3393 грамм, дундаж өндөр 50.6 см байна.

Амаржсан эхчүүдийг насны бүлгээр харвал, 4.2 хувь нь 20 хүртэлх насныхан, 92.1 хувь нь 20-39 насныхан, 3.7 хувь нь 40-өөс дээш насныхан байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх