Казахстанаас ирсэн нэг иргэн зорчигчдыг онгоцноос буулгах ажлыг саатуулсны улмаас цагдаагийн машин улаан бүс рүү нэвтэрчээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 06 сар 11 ・ 5

Нурсултан-УБ-ын чиглэлийн тусгай үүргийн онгоц 19.00 цагин орчимд Чингис хаан нисэх буудалд газардлаа. Онгоцоор ирсэн нэг иргэн албан хаагчдын тавьсан шаардлагыг эсэргүүцэж, онгоцноос буухгүй 30 орчим минут ажилд саад учруулсныг цагдаагийнхны оролцоотойгоор хэв журам сахиулав. 

Энэ онгоцоор 175 иргэн эх орондоо ирснээс нярай хүүхэд дөрөв, хөгжлийн бэрхшээлтэй таван иргэн иржээ. Нисэх буудлын улаан бүс рүү цагдаагийн машин Хилийн мэргэжлийн хяналтын албаны зөвшөөрлөөр нэвтэрч хэв журмыг сахиулсан бөгөөд гарахдаа хамгаалалтын хувцсыг ном журмын дагуу тайлж, ариутгал халдваргүйтгэл хийлгэсний дараа улаан бүсээс гарна.  

Мэргэжлийн байгууллагын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байх тохиолдол өмнөх нислэгүүдэд ч гарсан бөгөөд энгийн биш цар тахлын онцгой үед иргэд ажилд саад учруулахгүй байхыг МХЕГ-аас анхаарууллаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 06 сар 12/

    buun ajil bolgoj baihiig bodohod...

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 12/

    Ner ustai ni zarlaj bai

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 11/

    ЯАХ ГЭЖ АВЧИРСЫН ХАР ЗОВЛОН АЖЛЫН САДАА УХАМСАРГҮЙ

    Хариулах
  • bat / 2020 06 сар 11/

    Нэг муу тэнүүлчин хасаг яагаад яршиг удаад байна аа бас нэг нөхөр хорионд байх ёстой газраа орхин явж баахан төвөг удсан

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 11/

    Монгол юм уу, но-той нөхөр байна, зарлагдчихаач

    Хариулах