10 хүн ХӨСҮТ-өөс гарч, коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүний тоо 108 боллоо

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 06 сар 15

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Зургаадугаар сарын 14-нд гурван лабораторид нийт 258 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Өнөөдөр 10 хүн эдгэрч, дараагийн сувилал руу шилжиж байгаа. Тэдний 8 нь оюутан, хоёр нь 49-65 настай иргэн. Эдгэрсэн хүмүүсийн эмчилгээ 17-55 хоног үргэлжилсэн. Оюутнуудын эмчилгээний хоног цөөн байгаа. Элэгний хавдартай 64 настай эмэгтэй 45 хоног эмчлэгдээд эдгэрлээ. Мөн 49 настай иргэн 55 хоног эмчлэгдээд гарлаа" гэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.