Беларусийн ачаа тээврийн дөрвөн жолоочоос коронавирусийн халдвар илэрч, 16 хүн эдгэрчээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 06 сар 18

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Зургаадугаар сарын 17-нд гурван лабораторид нийт 363 хүний сорьцод шинжилгээ хийхэд, 359 тохиолдолд коронавирус илрээгүй. Харин Алтанбулаг боомтоор орж ирсэн дөрвөн тээврийн жолоочид халдвар илэрлээ. Эдгээр хүмүүс нь 33, 36, 40, 59 настай Беларусь улсын иргэд" гэв.

Өнөөдөр 16 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны хяналтад шилжлээ. Эдгэрч гарсан хоёр хүн нь хамгийн олон хоног буюу 66 хоног эмчлэгдлээ. Насаар ангилах юм бол 19-35 насны иргэд байна. Цэргийн сургуулийн оюутнууд ихэнх нь байна. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.