Бороо орсонтой холбоотойгоор Сонгино-Хайрхан дүүрэг 1-р хорооллын арын зам зам буюу Өнөрийн гудамж, Чингэлтэй дүүрэг Тасганы овоо, Баянбүрдийн тойрог, Баянгол дүүрэг 25-р эмийн сан, 28-р сургуулийн урд зам, Баянзүрх дүүрэг Дарь-Эхийн замын зорчих хэсэг усанд автаж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй боллоо.
Мөн Тасганы овоо, Энхтайваны өргөн чөлөө, Дарь-Эх, 7-н буудал, Зуслангийн зам, Гэсэр сүм орчмын авто замын ачаалал маш ихтэйгээр хөдөлгөөн үргэлжилж байна. Иймд та бүхэн дээрх авто замуудыг сонгож хөдөлгөөнд оролцохгүй байхад анхаарна уу.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.