Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2020 06 сар 24
・ 1

2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт 21 аймаг, есөн дүүрэгт үргэлжилж байна. СЕХ-ноос сонгуулийн санал хураалтын ирц, явцын талаар цаг үеийн мэдээлэл өгөв.
Улаанбаатар хот 24 мандаттай, хэсгийн 451 хороотой. 12.00 цагийн байдлаар Улаанбаатар хотод санал өгсөн 18-25 настай сонгогчдын ирц 12.5 хувьтай байна. Мөн 24-45 настай сонгогчдын ирц 52.4, 45-ээс дээш насныхан 34.9 хувьтай байгааг СЕХ-ныхон хэлэв.
Энэ удаагийн сонгуульд залуучуудын саналыг идэвхтэй өгүүлэх цөөнгүй санаачлага, давлагаа өрнүүлээд буй. Улсаас ч залуучуудыг саналаа идэвхтэй өгөхийг уриалсаар. Харамсалтай нь, одоогоор залуучуудын саналын ирц сул байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.