Нэг хүн эдгэрч, дахин нэг жирэмсэн эмэгтэй амаржин охинтой болжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 07 сар 01

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хариунууд болон эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдлыг танилцууллаа.

Тэрбээр "Зургаадугаар сарын 30-ны өдөр гурван лабораторид нийт 406 шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Задалж танилцуулбал, ажиглах байранд тусгаарлагдсан 370 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-т сэжигтэй гэж үзэн тугсаарласан хоёр, тандалтын зорилгоор хийсэн долоон шинжилгээ, ачаа тээврийн 19 жолоочид коронавирус илрээгүй.

Өнөөдөр 21 настай нэг оюутан эдгэрэн ХӨСҮТ-өөс гарч, дараагийн ажиглалт руу шилжлээ. ОХУ-аас ирсэн тус оюутан 36 хоног эмчлүүлсэн.

Бас нэг сайн мэдээтэй. ХӨСҮТ-д эмчлэгдээд эдгэрч гарсан жирэмсэн эмэгтэй сувилалд хянагдаж байсан. Тухайн эмэгтэйг өчигдөр ХӨСҮТ-д буцаан авчирсан бөгөөд өнөө өглөө төрж, охинтой боллоо" гэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх