Алтанбулагийн боомтоор орж ирсэн таван хүнээс илэрсэн

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 07 сар 07

ЭМЯ-аас КОВИД-19   цар тахлын тухай цаг үеийн мэдээллийг өдөр бүр өгч байгаа.

2020.07.06-ны өдөрт 757 хүнд шинжилгээ хийсэн.  752 хүнээс коронавирус илрээгүй. Харин Алтанбулагийн боомтоор орж ирсэн таван хүнээс илэрсэн.

Өнөөдөр зургаан хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн шатны сувилалд шилжлээ. Тодруулбал, 38 настай эр, 29 настай эр, 11 настай эм, 6 настай эр,  39 настай эр  12 настай эр нар 15 хоногт эмчлэгдэн эдгэрсэн байна.

Ингэснээр Монгол улсад коронавирусний батлагдсан тохиолдолд 225 боллоо. Үүнээс эдгэрсэн 181 болж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.