Х.Баттулга: Түүхийг тасалж, ёсыг алдахгүйг хичээн энэ жилийн наадмаа зохион байгууллаа

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 07 сар 12 ・ 9

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ.

“Наадамчин олон монголчууд аа,

Дэлхий даяарт тархан суурьшсан монгол туургатнууд аа,

Өвгөд дээдэс минь тулгар төр байгуулагдсан цаг үеэс эхлэн эрийн гурван наадмаа алгасалгүй хийж ирсэн уламжлалыг баримталж, түүхийг тасалж, ёсыг алдахгүйг хичээн энэ жилийн наадмаа зохион байгууллаа. Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулсан нийт байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлье.

Монгол наадам бол монгол түмний цэнгэлийн манлай, өв их соёл, барагдашгүй уламжлал, үгүйсгэшгүй ёс заншлын цогц юм. Наадам монголчуудын эв нэгдлийг бататгаж, үндэсний бахархлыг сэрээдэг. Түмэн жилд мөхөөгүй нүүдэлчдийн аугаа их соёлоо үеэс үед уламжлан, Төрийн их сүлдийг цэнгүүлж, наадамчин олноо баясган хүч, хурд, цэц мэргэнээ сорьдог зон олны маань соёл уламжлал билээ.

Энэ жилийн онцлог байдлыг харгалзан талын монголчууд маань тал нутагтаа сайхан наадаж, 21 аймаг, 330 сумандаа Монгол орон даяар эрийн гурван наадмаа үзэж баясан ард олноороо нэгэн зэрэг наадлаа.

Эрэмгий бөхчүүдээ үзэн баясаж, шандаст хүлгийнхээ хурд хүчийг сорьж, эрхий мэргэд цэцээ гайхуулахыг харж баясахаас илүү сайхан зүйл үгүй билээ. Монгол үндэстэн байсан цагт монгол наадам тасалдах ёсгүйг бид баттай ойлголоо.

Тусгаар тогтнол юуны өмнө өөрийн гэх түүх, өв соёлоор, үндэсний их бахархлаар хэмжигдэнэ. Тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд үндэстний эв нэгдэл юунаас ч илүү үнэтэй бөгөөд үүнийг цаг мөч бүр тордон бататгаж байхын чухлыг энэ жилийн наадам дахин нотлон харууллаа.

Үүнийг би энэ жилийн наадмын гол ололт хэмээн үзэж байна. Наадамчин олондоо баярлалаа. Сайхан наадаарай.

Мөнх тэнгэрийнхээ хүчин дор мянга мянган жил үргэлжлэх монгол наадам маань ийнхүү жаргаж байна” гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 07 сар 15/

    бүрэн дуулдаг дуучин байнауу

    Хариулах
  • Зочин / 2020 07 сар 15/

    наадам монголын ард түмний бахархал мөн. Үзэгчгүй гэхэд сайхан болсон. Нэг зүйлийг Жанцанноровоос асуумаар байдаг. Монгол улс Соёлын салбартаа маш олон хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяатууд төрийн шагналтнууд байдаг. Гэтэл Уяхан замбуутивийн наран гэдэг маш сайхан сургамжтай дууг бүтэн 4 бадгаа

    Хариулах
  • Зочин / 2020 07 сар 15/

    энэ жилээс эхлээд ардын биш ноёдын наадамд шилжсэнийг ардчилсан нэртэй ерөнхийлөгч чи маш сайн нотоллоо одоо энэ завшааныг ашиглаад хувийнхаа хөрөнгийг ард түмний хөрөнгөөр сайн бэхжүүлж ав чамд амжилт хүсье

    Хариулах
  • Зочин / 2020 07 сар 13/

    Хариулах
  • Зочин / 2020 07 сар 13/

    Цэвэрхэн цэгцтэй наадам боллоо анхандаа дургүй өнжчихөд яадаг байна гэж бодож байлаа тэнгэр хангай ч таатай байлаа үнэхээр монголын маань хөх тэнгэр өөр байдаг бололтой аргадаж тайвшруулсан нь ч байх яах бол гэж бодогдож байсаан

    Хариулах
  • Зочин / 2020 07 сар 13/

    Цэвэрхэн цэгцтэй наадам боллоо анхандаа дургүй өнжчихөд яадаг байна гэж бодож байлаа тэнгэр хангай ч таатай байлаа үнэхээр монголын маань хөх тэнгэр өөр байдаг бололтой аргадаж тайвшруулсан нь ч байх яах бол гэж бодогдож байсаан

    Хариулах
  • Зочин / 2020 07 сар 13/

    Mash saihan naadam bolj baina uls eh ornoo saihan udirdlaa mongol uls maani munhud mandan badarch ard tumen maani amgalan jargag

    Хариулах
  • Зочин / 2020 07 сар 12/

    гайхамшигтай

    Хариулах
  • Зочин / 2020 07 сар 12/

    Zov heljee.
    Delhii ergej baigaa tsagt saihan Mongol naadam maani 1000 myangan jil tasraltgyi yrgeljilne

    Хариулах