Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2020 07 сар 14
・ 1

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош молекул биологийн шинжилгээгээр батлагдлаа.
Тус аймагт 15 настай, эрэгтэй тарваган тахлын сэжигтэйгээр нас барсан. Эмгэг судлалын шинжилгээгээр цуглуулсан сорьцод ПГУ шинжилгээ хийхэд эерэг тодорхойлогдож, тарваган тахлын үжил хэлбэрээр нас барсан болох нь батлагдлаа.
Уг тохиолдлын 1-р хавьтлын 15 хүнийг тусгаарлаж, хяналтад авсан. Төгрөг суманд хөл хорио тогтоож, Говь-Алтай аймгийн ЭМГ, Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжлийн баг голомтод ажиллаж байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.