Д.Нарангэргэл: Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаа таван хүний биеийн байдал хүндэвтэр байна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 07 сар 15 ・ 1

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар 56 хүн шинээр ажиглалталтад орсон. Ингэснээр нийт 2,791 хүн ажиглалтад байна. 

Тэдгээр хүмүүсийн 156 нь хүүхэд, 104 нь жирэмсэн, 202 нь архаг хууч өвчтэй хүмүүс байна.

Тэдгээр хүмүүсийн 43 их эмч, 67 дадлагжигч эмч эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. 

Цэргийн төв эмнэлэгт 45 хүн хэвтэн эмчлэгдэж байгаагаас таван хүнийх нь биеийн байдал хүндэвтэр, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: