Хөдөө аж ахуйн яамны урд замын зорчих хэсгийн 1-р эгнээг хаажээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 07 сар 16

Нийслэлд авто замын засварын ажил үргэлжилж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө гудамж Хөдөө аж ахуйн яамны урд замын зорчих хэсгийн 1-р эгнээг хааж шугам засварын ажил хийж байгаа аж.

Тиймээс иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан, замын хөдөлгөөндөө дүрмээрээ, сахилгатай оролцохыг ТЦА-наас анхаарууллаа.

Иймд, иргэд жолооч нар Нарны зам болон хойд талаараа Их тойруугийн замыг сонгож хөдөлгөөндөө оролцоно уу.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх