Сөүлээс ирсэн нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 07 сар 17

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа.

Тэрбээр "Долдугаар сарын 16-нд дөрвөн лабораторид нийт 438 шинжилгээ хийхэд, 437 хүний сорьцод коронавирус илрээгүй. Харин долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 18 настай, эрэгтэй хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.

Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна.

Нийт батлагдсан тохиолдол 262 болсноос 211 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 51 хүний биеийн байдлыг үнэлбэл, 50 нь хөнгөн, нэг нь хүндэвтэр байгаа" гэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх