Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2020 07 сар 17

БНСУ-д хамт суралцаж байсан хятад охиныг мансууруулж улмаар хүчирхийлсэн гэх 22 настай монгол оюутанд шүүхээс таван жилийн хорих ял оноосон талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.
Тодруулбал, БНСУ-д сурдаг, 22 настай, монгол оюутан А нь өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд хамт суралцаж байсан Хятад охин болох Н-тэй хамт согтууруулах ундаа ууж, улмаар гэртээ аваачжээ. Тэгснийхээ дараа архинд нь хар тамхи хийн мансууруулж байгаад тухайн охиныг хүчирхийлж, биед нь зохисгүй байдлаар халдсан гэнэ. Эл хэргийн шүүх хурал өчигдөр буюу энэ сарын 16-нд болсон.
Сөүл хотын шүүхээс хар тамхины хуулийг зөрчсөн болон бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээх үндэслэлээр монгол оюутан А-д таван жилийн хорих ялыг оноожээ.
Энэ тухай хохирогч охин хэлэхдээ, “Би түүнийг хэзээ ч өршөөхгүй. Миний бие одоо ч маш зовиуртай байна. Маш их гомдолтой байна” гэсэн байна.
үргэлжлэлийг эндээс
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.