Афганистанаас ирсэн 25 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 07 сар 18 ・ 2

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "2020 оны долдугаар сарын 17-нд ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн, ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 555 хүний сорьцод шинжилгээ хийхэд 530-д нь коронавирус илрээгүй. Харин 25 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Эдгээр хүмүүс нь Афганистанаас ирсэн дайчид.

Ингэснээр Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 287 боллоо. Эмчилгээнд 78 хүн байна.

ХӨСҮТ-д 140 хүн эмчилгээ, тандалтад байна" гэсэн мэдээллийг өглөө.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: