Сэрэмжлүүлэг: Амралтын өдрүүдэд ослын улмаас ДОЛООН хүн нас баржээ

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2020 07 сар 20

2020.07.17-07.19-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 541 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 327 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.      
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 
7 хүн гэмтсэнээс 2 нь хүүхэд. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт  7 хүний амь нас хохирсноос 1 нь хүүхэд байна.

 Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр - 4
  • Мөргөлдөх хэлбэрээр - 5
  • Онхолдох хэлбэрээр – 9
  • Үл хөдлөх цэг мөргөх хэлбэрээр - 1 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.07.18-ны өдрийн 08 цагийн орчим Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 1 дүгээр багын нутаг дэвсгэр Ягаан толгой гэх газарт шороон замд Даюун маркийн мотоцикл онхолдож , зорчигч 9 настай, эрэгтэй И-гийн амь нас хохирсон.

2020.07.18-ны 22 цагийн орчим Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум 3-р багын нутаг дэвсгэрт шороон замд Даюун маркийн мотоцикл онхолдож , жолооч 25 настай, эрэгтэй Т-гийн амь нас хохирсон.

2020.07.18-ны шөнийн 22 цагийн орчим Дорноговь аймгийн Далайжаргал сум 5-р багын нутаг дэвсгэрт асфальтан замд Т.Alion маркийн автомашины жолооч О-нь H.Insite маркийн Ц жолоочтой автомашинтай мөргөлдөж жолооч 60 настай эмэгтэй О, 60 настай эрэгтэй зорчигч Э, Б нарын 3 хүний амь нас хохирсон.

2020.07.19-ны 17 цагийн орчим Баянхонгор аймгийн Жаргалант сум 4-р баг “Эмээлт толгой” гэх газарт шороон замд Мустанг маркийн мотоцикл онхолдож , жолооч 48 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон.

2020.07.19-ны 13 цагийн орчим Говь-Алтай аймгийн Шарга сумын 1-р баг “Элсэн бөөргийн ар тал” гэх газарт шороон замд Мустанг маркийн мотоцикл онхолдож , жолооч 55 настай, эрэгтэй Г-гийн амь нас хохирсон.

            Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 110 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 309 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

Иймд жолооч нарыг алсын замд хурдаа бүү хэтрүүл яараад яахав дээ, зорчигч нарынхаа хамгаалах бүсийг бүслүүлж хайртай хүмүүсээ хамгаалахыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх