А.Амбасэлмаа: Эдгэрсэн 20 гаруй хүнээс сувилалд байхад дахин коронавирус илэрсэн

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 07 сар 21 ・ 1

 ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Өчигдрийн мэдээллийн дараа коронавирус тусаад эдгэрч, тусгаарлалтаас гарсан иргэдийн шинжилгээ дахин эерэг гарсан тохиолдол Монгол Улсад бүртгэгдсэн үү гэдэг асуулт иргэдийн дунд бий болсон юм.

Тэрээр “Covid-19 бол урьд өмнө тохиолдож байгаагүй шинэ вирус учир бүрэн судлагдаж дуусаагүй байна. Гаднын орнуудад хэдий эмчлэгдэж, сөрөг шинжилгээний хариу авсан ч дахин коронавирус илрэх тохиолдол цөөнгүй гарч байгаа.

Манайд ч мөн ийм тохиолдол гарсан. Эдгэрсэн гэж үзэн дараагийн шатны сувилалд шилжүүлсэн иргэдээс 22, 23-д нь дахин коронавирус илэрсэн. Гэхдээ эдгээр иргэд нь дараагийн шатны сувилалд шилжсэн байсан тул санаа зовох, айх асуудал байхгүй” гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: