426 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 07 сар 23

2020 оны долдугаар сарын 22-ны өдөр хийгдсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 426 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийлээ. Ингэхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. Тодруулбал,

  • Долдугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 261 хүний шинжилгээ
  • Австралиас ирсэн 48 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
  • Идэвхтэй тандалтын зорилгоор 14 сорьцыг санамсаргүйгээр сонгон авч шинжлэхэд коронавирус илрээгүй. /Тандалтын сорьцыг ГССҮТ, УНТЭ, СБД-ын Нэгдсэн эмнэлэг болон Тэгш-мед өрхийн эрүүл мэндийн төвөөс авжээ/
  • ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа найман хүний шинжилгээ
  • Ажиглах байранд буй 60 хүний давтан шинжилгээ
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 34 жолоочоос авсан шинжилгээ
  • Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

34 настай эмэгтэй 15 хоног эмчлүүлэн эдгэрлээ

Коронавирусийн халдвар авсан нэг иргэн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалтад шилжсэн байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Тухайн иргэн нь 34 настай эмэгтэй, ХӨСҮТ-д 15 хоног эмчлүүлэн эдгэрлээ. 

Монгол Улсад одоогоор батлагдсан тохиолдол 287 байгаагаас 214 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 73 хүний 63-ынх нь биеийн байдал хөнгөн, 10 хүн хүндэвтэр байна" гэв. 

ХӨСҮТ-д одоогоор 107 хүн эмчилгээ, тандалтад байгаа бөгөөд дараа дараагийн тусгай үүргийн онгоцоор ирэх зорчигчдыг хүлээн авах бэлтгэлээ хийж байгаагаа илэрхийллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх