Коронавирус халдвар илрээгүй

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 07 сар 26 ・ 2

ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

“Өчигдөр нийт 176 хүний сорьцыг шинжлэхэд коронавирус илрээгүй. Үүнд долдугаар сарын 25-ны өдөр Афнанистанаас ирсэн 124 энхийг сахиулагчийн эхний шинжилгээ багтана. Бид дараагийн давтан шинжилгээн дээр онцгой анхаарлаа хандуулж байна. Мөн тандалтын журмаар цуглуулсан долоо, ажиглах байранд тусгаарлагдсан 16 хүний давтан, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 29 жолоочийн шинжилгээ багтсан. Ингээд нийт батлагдсан 288 тохиолдлоос 118 нь эдгэрч, эмнэлгээс гарчээ. ХӨСҮТ-д 70 хүн эмчлүүлж байна” гэлээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: