Баян-Өлгий аймагт зам тээврийн ноцтой осол гарч 6 хүн амиа алджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 08 сар 07 ・ 2

Өчигдөр буюу наймдугаар сарын 6-ны 19:00 цагийн орчимд Баян Өлгий аймаг Ногоон нуур сум 9-р баг Цагааннуур тосгоны Угтах хаалга гэх газар /сумын төвөөс зүүн урагш 3км/-т асфальтан замд “Тoyota Самry” маркийн автомашин онхолдож жолооч, зорчигч нарын зургаан хүний амь нас хохирсон ноцтой осол гарчээ.

Эдгээр хүмүүсийн хоёр нь 8 болон 15 настай хүүхдүүд байжээ.

Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа зөв тохируулж, жолооч, зорчигч нар хамгаалах бүс хэрэглэж байхыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: