Бусад
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2020 10 сар 05

.Харин и-баримт олгоогүй аж ахуйн нэгжийг 1.5 сая, иргэнийг 150 мянган төгрөгөөр торгох журам бий. Иргэдийн мэдээлэл, баримтад үндэслэн уг торгуулийг ногдуулах бөгөөд хууль зөрчсөн аль ч борлуулагчийг хэдэн ч удаа торгож болох гэнэ. Өөрөөр хэлбэл, баримт өгөөгүйг нь иргэд мэдээлсэн тохиолдол бүрт торгууль тавина...
Дэлхийн 190 гаруй орны 160 орчим нь нэмүү өртгийн албан татвартай. Үлдсэн нь худалдааны татварын систем ашигладаг буюу бүх улс үйлчлүүлэгчдийн эцсийн хэрэглээнд ногдуулж татвар авдаг гэсэн үг. Манай орны хувьд НӨАТ-аас буцаалт олгодог цөөн улсын нэг. НӨАТ-ын хоёр хувийг иргэдэд эргүүлэн өгч буй нь хоёр үндсэн шалтгаантай. Нэгдүгээрт, НӨАТ-ын босго тогтоох. Тухайлбал, нэг жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөгөөс дээш бол НӨАТ төлөгч болдог. Аж ахуйн нэгжүүдийг НӨАТ төлөгч болохыг нь дэмжин, далд эдийн засгийг ил болгох зорилгоор иргэдийн оролцоотойгоор борлуулалтыг нь хянаж буй хэлбэр юм. Үүнээс гадна татварын системийг боловсронгуй болгож, цахим сан үүсгэх улмаар үүний тусламжтайгаар орлого олж буй бүх нэгжийг бүртгэлжүүлэх зорилготой. Тиймээс иргэд бараа, үйлчилгээ худалдан авах бүртээ и-баримт авснаар тухайн үйлчилгээний төв, борлуулагчийн орлогыг цахим санд бүртгүүлж буй хэрэг. Иргэд ч НӨАТ-т төлсөн дүнгийнхээ хоёр хувийг буцаан авч, сугалаанд оролцох эрхтэй болдог. Ингэснээр далд эдийн засгийг хянаж, татварын баазыг өргөжүүлж, аж ахуйн нэгж, иргэдийн орлого, ашгийг ил болгон, зах зээлд үйл ажиллагаа явуулж буй нэгж бүрийн татвар төлөх үүргийн хэрэгжилтэд оролцох учиртай. Тэгвэл 2016 оноос хэрэгжүүлсэн НӨАТ-ын тухай хуулийн биелэлт хэр байгааг цөөн аж ахуйн нэгж, худалдааны төвөөр орж тодрууллаа.
“Peace mall” худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрлалтай гоо сайхны бараа, бусад бүтээгдэхүүн борлуулдаг “Zaya Bilgee” дэлгүүрээс энгэсэг худалдан авлаа. Маш олон төрлийн бараатай, нэлээд том зай талбай эзэлдэг тус дэлгүүрт үйлчлүүлэгч олон байв. Лангуун дээрх энгэсгийн үнэ нь 55 000 төгрөг бөгөөд хэрэв “И-баримт авбал эл дүн дээр 10 хувь нэмэгдэн 61 500 болно, та и-баримтгүй ч авч болно” гэв. Яагаад баримт өгнө, өгөхгүй гэсэн хоёр сонголтоор бүтээгдэхүүнээ борлуулж буйг нь лавлахад худалдагч нь “Бид мэдэхгүй, ингэж болно гэж дэлгүүрийн эзэд хэлсэн, та хүсвэл баримт авч болно шүү дээ” гэв. Энэ дэлгүүр төдийгүй дээрх худалдааны төвийн бараг бүх түрээслэгч, борлуулагч и-баримт өгдөггүй хэвээр байгаа аж. Нийт 12 давхар үйлчилгээний төвийн 1-5 дугаар давхарт нь бэлэн хувцас, гоо сайхны бараа, спорт хэрэгсэл зардаг. Гуравдугаар давхарт спортын хэрэгсэл, эрэгтэй бэлэн хувцас борлуулдаг Г.Оргилоос үйлчлүүлэгчдэд яагаад и-баримт өгөхгүй байгааг нь асуухад “300 000 төгрөгийн үнэтэй, баримт хэвлэдэг жижиг төхөөрөмж худалдан авч, үйлчлүүлэгчдэд баримт өгөх боломжтой гэж татварын албаныхан хэлдэг. Одоогоор би тийм төхөөрөмж авч чадахгүй байна. Мөн бүх худалдагч, лангууны эзэд баримт өгөөд эхэлбэл надад татгазах зүйлгүй” гэлээ.
үргэлжлэлийг эндээс
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.