НӨАТ-ын тохирол ням гарагт болно

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 10 сар 17

НӨАТ-ын урамшууллын ээлжит тохирол энэ сарын 18-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иймд, иргэн та 2020 оны есдүгээр сарын 01-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа энэ сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө EBarimt системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Энэ удаагийн супер шагналын сан 30,000,000 сая төгрөг байх юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх