Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 575 хүнээс коронавирус илэрч, дөрвөн хүн нас барлаа

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 04 сар 07

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх сүүлийн 24 цагийн мэдээллийг хүргэж байна.  Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 575 хүнээс коронавирус илэрч, дөрвөн хүн нас барлаа. 

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 185 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 6912 болсон сайхан мэдээ байна. Өнгөрсөн 24 цагт коронавируст халдварын 575 шинэ тохиолдол батлагдаж, нийт халдварын тоо 12226 боллоо. Бас нэгэн харамсалтай мэдээ байгаа нь 4 хүн нас барж, нас баралт 17 бүртгэгдлээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх