Өчигдөр 831 шинэ тохиолдол батлагдаж, нас баралт хоёр бүртгэгдэв

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 04 сар 11

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх өнгөрсөн 24 цагийн мэдээллийг хүргэж байна. 

Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 747.2 мянган иргэн шинээр коронавирусийн халдвар авч, халдвар авсан хүний тоо 134 сая хүрлээ.

Манай улсад сүүлийн 24 цагт 284 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар эмнэлэгт эмчлүүлсэн хүний тоо 8240 боллоо. Мөн 101 хүн гэрийн ажиглалтаас эдгэрлээ.

Сүүлийн 24 цагт 11195 хүнд шинжилгээ хийснээс 831 хүн коронавирусийн халдвар авснаас  765 нь Улаанбаатарт бүртгэгдлээ. Өчигдөр хоёр хүн коронавирусийн халдварын улмаас нас барж, энэ шалтгаанаар нас барсан хүний тоо 22-т хүрлээ. Мөн халдвар авсан нэг хүн хорт хавдрын шалтгаанаар нас барлаа.

Сүүлийн 24 цагт халдвар авсан хүний 212 нь эмнэлэгт, 377 хүнийг гэрт нь тусгаарлан ажиглаж байна. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх