"103"- ын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболдыг чөлөөлжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2021 07 сар 06 ・ 1

Хоёр хоногийн өмнө буюу 2021.07.03-ны өдрийн 11:29 цагт Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энэрэл” эмнэлгийн гадна Covid-19-ийн халдвар авсан иргэн цээжэндээ уушгины зургаа тэвэрсээр, анхны тусламж авч чадалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Тэгвэл алтан гартай гэх эмчээс амь гуйж, хоёр эмнэлэг дамжин амь тэмцэж явсан иргэнийг хүлээж аваагүй Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч даргад хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлжээ.

С.Ариунболдыг ажлын байрны тодорхойлтод зааснаар эмч нарын ажлын гүйцэтгэлд хяналт тавиагүй, ажиллах үүргээ биелүүлээгүй улмаас үйлчлүүлэгчийн амь нас хохирсон ноцтой зөрчил гаргасан тул 2021.07.05-ны өдрөөр тасалбар болгож ажлаас нь чөлөөлж, Д.Бат-Ундрахыг томилжээ.

Д.Бат-Ундрах нь тус төвд дуудлагын их эмч, менежер, салбарын эрхлэгч, хяналт шинжилгээ үнэлгээний албаны дарга, НЭМҮТ-д дэд захирал, АШУҮИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын даргаар тус тус ажиллаж байжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Лхас / 2021 07 сар 06/

    Маш зөв шийдвэр гаргасан байна.Бугшсан авилгал,хүнд суртал болсон нөхдүүдийг цэвэрлэх цаг нь болсон

    Хариулах